Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 11 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар
Орхон, Онги, Хөгшин Орхон, Таац голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна. Зэгстэй голд мөсний үзэгдэл 10 дугаар сарын 31-нд ажиглагдаж эхэлсэн.
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см-ээр их байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 30 см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байгаа бол Арвайхээр сумын орчимд усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см их байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их байна.
Арвайхээр сумын газар доорх усны түвшний хэмжилтийн цооногт хийсэн хэмжилтээс харахад: газрын доорх усны түвшин өмнөх оны энэ үетэй харьцуулахад 2м орчим дээшилсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР